Шууд Chart

Монголын футзалын үндэсний шигшээ Мальдивын багтай эн тэнцүү тоглолоо

2022-03-19 16:02:40

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар удирдуулсан Монголын футзалын үндэсний шигшээ баг энэ сарын 15-наас 21-ний хооронд Таиландын Бангкок хотноо болж буй "NSDF Futsal Invatition Thailand - 2022" тэмцээнд оролцлоо.

Монголын футзалын үндэсний шигшээ баг "NSDF Futsal invitation Thailand-2022" тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Иран улсын шигшээ багийн эсрэг хийсэн. Тус тоглолтод Монголын шигшээ багийн хоёр хаалгач болон чухал хоёр тоглогч “Ковид-19” шинжилгээний хариунаас шалтгаалан оролцож чадаагүй бөгөөд Ираны шигшээ баг тоглолтын эхнээс санаачлалыг авч, Монголын шигшээ баг үндсэн цагт 8-0 харьцаатай хожигдол хүлээсэн.

Хоёр дахь тоглолт буюу Мьянмар улсын шигшээ багтай тоглоход мөн л Монголын шигшээ багийн чухал тоглогчид оролцож чадаагүй бөгөөд 7-1 харьцаатай хожигдсон.

Өнөөдөр Монголын футзалын үндэсний шигшээ баг "NSDF Futsal invitation Thailand-2022" тэмцээний сүүлийн тоглолтоо Улаанбаатар хотын цагаар 13:30 цагт Мальдив улсын шигшээ багийн эсрэг тоглолоо.

Монголын футзалын үндэсний шигшээ баг Мальдивын эсрэг тоглолтын эхний үед 2-1 харьцаатай тэргүүлсэн бөгөөд Б.Баттулга, Б.Амгаланбат нар айлын хаалганд гоол оруулсан юм. Ийн .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын футзалын үндэсний шигшээ Мальдивын багтай эн тэнцүү тоглолоо  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй