
Та театрын уламжлалт соёлыг хүндэтгэн ёслолын хувцастай очиж, үзвэр эхлэхээс 30 минутын өмнө гадуур хувцсаа өлгүүлэн суудлаа эзлээрэй.
Зарим үзвэрт 15-аас доош насны хүүхэд оруулах боломжгүйг анхаарна уу.
Үзвэрийн танхимд өөрийгөө болон бусдыг хүндэтгэн гар утсаа түр унтрааж, чанга ярих, хоол идэх зэргээр бусдын анхаарал сарниулах үйлдэл хийхээс татгалзаарай.
Тоглолтын үеэр фото зураг дарахгүй байх, мөн бичлэг бүү хийгээрэй.
Та суудалдаа очихын тулд хүмүүсийн өмнүүр явах шаардлагатай бол нүүрээ харуулан уучлал эрж зөрөх хэрэгтэй. Сууж байгаа бол орж ирсэн хүнд босч өгөн хойшоо налж зам гаргаж өгөөрэй. Хэрэв та захад сууж байгаа бол хажуу тийшээ гарч хүнээ оруулаарай.
Тоглолт дууссаны дараа, найруулагч болон жүжигчид тайзан дээр гарч ирэн ёслохыг хүлээн тэдэнд баяр хүргэхээ мартуузай.
Үзвэр үзэхээр очихдоо амны хаалт зүүж очно уу!
Ханиалгасан, эсвэл биеийн халуун 37.4-өөс дээш халуунтай бол үзвэрийн танхим руу нэвтрүүлэх боломжгүйг анхаарна уу!
Театрт очих нь баярт очихтой адил | ||
Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.