
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалж, зам тээврийн ослын улмаас 2021 онд 106 хүний амь хохирч, 205 иргэн гэмтсэн байна. Мөн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар 39428 зөрчлийг илрүүлжээ.
Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар согтуу жолоочийн гаргасан ослын улмаас 5 жолооч, зорчигч 4, явган зорчигч 1, бага насны 3 хүүхэд, нийт 13 хүний амь хохирч, 55 хүн гэмтсэн харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.
Тээврийн цагдаагийн албанаас иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар
Хяналт шалгалтад нийслэл болон орон нутгийн хэмжээнд 400 гаруй хяналтын цэгт тус албаны харьяа газар хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Хяналт шалгалтын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 375 үүнээс нийслэлд 222, орон нутагт 153 зөрчил илрүүлж, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийллээ. Мөн зөрчил бүхий 246 тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.
Шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамт архидан согтуурсан, бага насны хүүхдээ тээвэрлэсэн, найз нөхөд, дотны хүмүүс нь шаардлага тавиагүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, шалгуулахаас зайлс хийсэн зүй бус үйлдэл гаргасан асуудал зонхилжээ.
Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 375 зөрчил илрүүллээ | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.