
- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“БЛЮ СКАЙ”
09:00 цагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно. Утас:99763656, 99064098
Гаалийн ерөнхий газар
09:00 цагт: “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы Боомтын сэргэлт хэлэлцүүлэг болно.
Үндсэн хуулийн цэц
09:30 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан мэдээллийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан үүсгэсэн маргааныг хэлэлцэнэ.
МҮХАҮТ
09:00 цагт: “Мэргэжлийн боловсрол, сургалт ба ажил олгогчдын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт болно.
15:00 цагт: Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулах арга хэмжээ болно.
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
Авилгатай тэмцэх газар
12:00 цагт: АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ.
ӨНӨӨДӨР: “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.