
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 12 нийт 18 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүн амиа алджээ.
Мөн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 2-10 хүртэлх насны 5 хүүхэд гэмтсэний 2 нь явган зорчигч, 3 автомашинд зорчигч байв. Эцэг эх, асран хамгаалагч нарын хараа хяналтад 100 хувь байх хүүхдүүд бие даан хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмтэж бэртэх байдал буурахгүй байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэтээр авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох ёстой. Мөн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Үүнээс гадна гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 167, орон нутагт 39, нийт 206 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Зам тээврийн ослын хор уршиг цагдаагийн байгууллагад бус иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 18 иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.