
- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Интерном” номын дэлгүүр
08:00 цагт: “Асуудалд гарц бий” өглөөний уулзалт болно. Тус уулзалтыг “Архины хэрэглээ ба эмгэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдвээр зохион байгуулна. Утас: 80062233, 99082638.
Төрийн ордон
09:00 цагт: Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргаж, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах
09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ерөнхий хяналтын сонсгол “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Барилгын хөгжлийн төв
09:00 цагт: "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж" хэлэлцүүлэг болно. Утас: 95071740
“Блю Скай”
09:00 цагт: “Тарифын хэлэлцээр ба Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл” сэдэвт хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 89047990
НЗДТГ-ын шинэ байр
10:00 цагт: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит түр орон байраар хангах, албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Яармагт байрлах НЗДТГ-ын шинэ байранд эхэлнэ. Утас: 80145494
Онцгой байдлын ерөнхий газар
11:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд тохиолдож буй усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа, усны ослын нөхцөл байдлын мэдээ, шалтгаан, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 86150069, 88249813
ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна | ||
Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.