Шууд Chart

Ч.Наранбаатар МҮОХ-ны тэргүүн дэд, О.Одбаяр дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2022-03-29 09:16:01

Мөн МҮОХ-ны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдаж энэ албан тушаалд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил хариуцсан захирал С.Тулга, Монголын таеквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Энхбат, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар нэр дэвшээд байв. Ч.Зоригтбаатар нэрээ татсанаар өрсөлдөөн найман хүний дунд өрнөсөн байна.

Санал хураалтад 159 хүн оролцсоноос Ч.Наранбаатар 80 хүний саналаар тэргүүлж, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Мөн Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр 75 саналаар удаалж, дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ч.Наранбаатар МҮОХ-ны тэргүүн дэд, О.Одбаяр дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй