
Мөн МҮОХ-ны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо. Зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв.
Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов.
Түүнээс гадна Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч Т.Амаржаргал /66 санал/, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр /65 санал/, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар /64 санал/, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа /61 санал/, Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан /61 санал/ нар бусдаасаа хамгийн олон санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо | ||
Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.