Шууд Chart

ТЦА: “Приус” машины жолооч үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс өөр автомашинтай мөргөлдөж, 3 явган зорчигчийг гэмтээсэн

2022-03-29 11:43:38

Өчигдөр 23:00 цагийн орчимд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт гурван явган зорчигч гэмтсэн маш харамсалтай зам тээврийн осол гарсан байна. Тус хэргийн талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, Энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу нэгдүгээр хороо, UB mart худалдааны төвийн урд замд зам тээврийн осол гарсан дуудлага ирсэн. Энэ мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Ослын нөхцөл байдлыг авч үзэхэд “Приус” маркийн автомашины жолооч үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс “Бенз” маркийн автомашинтай мөргөлдөж улмаар такси барихаар зогсож байсан 3 явган зорчигчийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар илэрсэн. Холбогдогч жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ТЦА: “Приус” машины жолооч үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс өөр автомашинтай мөргөлдөж, 3 явган зорчигчийг гэмтээсэн  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй