
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Хил, хамгаалах ерөнхий газар хооронд хамтран ажиллах санамж бичиг баталгаажуулах арга хэмжээ өчигдөр боллоо.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу эх орны хилийн халдашгүй дархан байдал, тусгаар тогтнолын үнэ цэнийг харуулсан уран бүтээлүүдийг тасралтгүй бэлтгэн үзэгч, сонсогчиддоо хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичиг баталгаажуулснаар хамтын ажиллагаагаа дараа дараагийн түвшинд хүргэж, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, Хил хамгаалах байгууллагын онцлог, шинэчлэл болоод тулгамдаж буй асуудлуудыг олон нийтэд ойлгуулах тал дээр илүү далайцтай ажиллана.
МҮОНРТ хилчин дайчдын тухай олон ангит кино хийнэ | ||
Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.