Шууд Chart

ӨНӨӨДӨР: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно

2022-03-31 07:10:54

Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

“Корпорейт” зочид буудал

09:00 цагт: “Монгол орны Борцгор хотон шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулах хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран зохион байгуулах юм. Утас: 88315011

БОАЖЯ-ны гадаах талбай

09:00 цагт: Иргэн Б.Цэгмэд олон нийтэд мэдээлэл хийнэ.

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Ардчилсан намын төв байр

11:00 цагт: Ардчилсан намын төв байрны 5 давхарт тус намын 4/11 мэдээллийн цаг болно. Утас: 91000017

Аврагч биеийн тамир, техник спортын хороо

Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн нэрэмжит Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй