Шууд Chart

ТЦА: Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна

2022-04-01 15:07:29

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв өнгөрсөн сарын 28-31-нд нийт 1266 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 942 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 26, орон нутагт 21, нийт 47 хүн гэмтэж бэртсэнээс гадна ноцтой ослын улмаас 4 хүн нас барсан байна.

Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 19 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтэж, 2 хүн нас барж, автомашин мөргөлдсөн 3 осол гарч, 5 хүн гэмтжээ. Харин орон нутагт үл хөдлөх зүйл мөргөсөн гурван ослын улмаас 5 хүн гэмтэж, автомашин онхолдсон зургаан осол бүртгэгдэж 11 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Мөн автомашин мөргөлдсөн 3 ослын улмаас гурван хүн гэмтэж, явган зорчигч мөргөсөн хоёр осол гарч хоёр хүн гэмтсэн байна.

Үүнээс

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгөх талаар зааж зөвлөх. шаардлагатай байна.

Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг Тээврийн цагдаагийн албанаас эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөлөө.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ТЦА: Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй