
Монгол Улсын Засгийн газраас спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодлогын түвшинд анхаарч, одоогийн түвшнийг ахиулах, бусад өндөр хөгжилтэй улс орны жишигт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.
Уг зорилтын хүрээнд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв бие даасан бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, спортын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын тоог нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах зэрэг чиглэл бүрт шат дараалсан ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж.
Мөн
Энэхүү уулзалтад биеийн тамир спортын салбарын их дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд оролцоно.Тус уулзалтаар спортын шинжлэх ухааны чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд болон цаашид энэ чиглэлээр хийгдэх шаардлагатай эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн талаар зөвлөлдөх бөгөөд САУЭШТ-ийн зүгээс эрдэмтэн, судлаачдын санал, шүүмжлэлийг үйл ажиллагаандаа тусган хамтран ажиллахад чиглэж байгаа юм. Түүнчлэн энэ үеэр САУЭШТ-өөс үйл ажиллагааныхаа талаар цогц мэдээлэл, танилцуулгыг хийх юм байна.
Биеийн тамир, спортын салбарын эрдэмтэн судлаачид уулзана | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.