
- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
БЛЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ
08:30 цагт: "Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх" хэлэлцүүлэг болно.
Шангри-ла
10:00 цагт: Америкийн худалдааны танхимаас
УИХ-ын гишүүн Т.Доржханд, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг, эдийн засагч Д.Жаргалсайхан / Jargal DeFacto /, Мандал санхүүгийн группийн үүсгэн байгуулагч, эдийн засагч Ө.Ганзориг нар илтгэгчээр оролцоно. Утас: 99091557Төрийн ордон
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ. /Ёслол, хүндэтгэлийн А танхимд/
Цус Сэлбэлт, Судлалын Үндэсний Төв
11:00 цагт: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 85 дахь удаагийн арга хэмжээг Монголын аялал жуулчлалын холбоо ТББ 6 дахь жилдээ хамтран зохион явуулна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
11:30 цагт: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019
“Үндэсний мэдээллийн төв”
12:00 цагт: Монголын худалдаачдын холбоо ТББ-аас Төрд хүргүүлсэн дөрвөн шаардлагаа дахин шаардах 4 дүгээр сарын 18-нд Сүхбаатарын талбайд болох эсэргүүцлийн жагсаалынхаа талаар мэдээлэл хийнэ.
ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 85 дахь удаагийн арга хэмжээ болно | ||
Үзсэн: 480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.