
- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Үндэсний батлан хамгаалахын их сургууль
10:00 цагт:
"Монгол ньюс" мэдээллийн төв
10:00 цагт: “Улаанбаатар” театр Туркийн Элчин сайдын яамтай хамтран “Турк үндэсний хөгжмийн мастерууд Монголд” тоглолтыг энэ сарын 8, 9-нд тус театрын тайзнаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Төмөр замын дээрмийн асуудлаар тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Шангри-Ла” зочид буудал
11:00 цагт: АХБ жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангаа “Парис-Бээжин” хурлын танхимд танилцуулна.
“Үндэсний мэдээллийн төв”
11:30 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-аас шүүгч нарын хариуцлагын талаар мэдээлнэ.
12:00 цагт: Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Үнийн хөөрөгдлөөс хүүхдүүдээ аваръя” сэдвээр мэдээлэл хийнэ.
Монгол Улсын Филармони
12:00 цагт: Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонийн 50 жил, Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 65 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99196623
“Aurora” зочид буудал
16:00 цагт: "Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйжүүлэлт ба хууль эрх зүйн орчин" зөвлөгөөн болно.
ӨНӨӨДӨР: АХБ жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланг танилцуулна | ||
Үзсэн: 445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.