
Монголын үндэсний бөхийн холбоо (2022.04.05)-ноос "Их Эе" болох гэж байгаатай холбогдуулан Дархан аварга А.Сүхбатад хандан, урилга хүргүүлжээ.
МОНГОЛ УЛСЫН ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ ТАНАА
Хурлын урилга хүргүүлэх нь
“Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-ын эрх барих дээд байгууллага буюу "Их Эе" хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-нд 11:00 цагаас зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү хурлаар байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, удирдлага, тэргүүнийг сонгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МҮБХ”-ны төлөөллийг 2022 оны нэгдүгээр сарын 25-нд хүлээн авч уулзсан бөгөөд уг уулзалтанд тэрээр Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг, элдэв маргаан заргыг дуусгахыг анхааруулан хэлсэн болно.
Таны хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны зургаадугаар сарын 14-ний “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” НҮТББ-ын тэргүүнээр Цэрэндашдорж овогтой Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байгаа.
Нэхэмжлэлд дурдсанаар та өмнөх "Их Эе"-д оролцож чадаагүй тул МҮБХ-ны дүрмийг боловсронгуй болгох, удирдах байгууллагад нэрээ дэвшүүлэх, бусдын нэрийг дэвшүүлэх зэрэг эрхээ эдэлж чадаагүй гэсэн байдаг.
Иймд таныг 2022 оны дөрөвдүгээр сарын 9-нд болох “Их Эе”-д оролцож, үзэл бодлоо илэрхийлж, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийг үүгээр албан ёсоор урьж байгааг хүлээн авна уу.
Жич: Таны 8811**** дугаар руу 2022 оны дөрөвдүгээр сарын 05-ны 14:34 цагт Монгол бөхийн өргөөний 453156 дугаараас холбогдон, танд хурлын зарыг хүргэж ярилцсан болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
МҮБХ-ноос дархан аварга А.Сүхбатад хандан, урилга хүргүүлжээ | ||
Үзсэн: 551 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.