Шууд Chart

ЕАБХАБ-ын төлөөлөгчид МҮОНРТ-д зочиллоо

2022-04-06 17:44:05

Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын гишүүн орны хувьд хүлээсэн үүргийнхээ дагуу тус байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/-ны төлөөлөгчдийг 2016, 2020 онд болсон УИХ-ын сонгууль, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урьж байжээ.

ЕАБХАБ-ын АИХЭА-наас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажигласан тайланд туссан зөвлөмжийн талаар санал солилцох зорилгоор энэ сарын 5-8-нд Улаанбаатар хотноо ажиллаж байна. Энэ хүрээнд

ЕАБХАБ-ын АИХЭА-ны төлөөлөгчдийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, МҮОНТ-ийн захирал Н.Байгал, “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал О.Гомбожав нар хүрээн авч уулзаж, харилцан санал солилцлоо.

Ташрамд дуулгахад, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/ гишүүн оронд болж буй сонгуульд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан сургалт семинар зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдалтай тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэх чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ЕАБХАБ-ын төлөөлөгчид МҮОНРТ-д зочиллоо  
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй