
- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт:
Эдийн засагт үүсч буй сорилт болон боломж, гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
“Холидэй Инн”
09:00 цагт: “Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавх бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Экологийн цагдаагийн албаны болон АТГ-ын мөрдөгчид, прокурор, шүүгчдийг чадавхжуулах зорилготой "Уул уурхайн зарим гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа" сэдэвт сургалт, семинарыг Азийн сан, Дотоод хэргийн их сургууль хамтран Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулна. Утас: 99017359, 99091086
Монголын үндэсний номын сан
11:00 цагт: Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд тус номын сангийн “ACIP” төслийн Ерөнхий зохицуулагч, доктор Бямбадоржийн Сайнбилэгийн "Дээд Авидхарма " бүтээлийн нээлт болно.
БШУЯ-ы гаднах талбай
11:00 цагт: Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирал сэтгэлзүйч Боловсрол, шинжлэх ухааны яамны гаднах талбайд мэдээлэл хийнэ.
ӨНӨӨДӨР: "Монголын эдийн засгийн чуулган-2022" эхэлнэ | ||
Үзсэн: 375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.