Шууд Chart

"Монголын эдийн засгийн чуулган-2022" үргэлжилж байна

2022-04-07 11:26:15

"Монголын эдийн засгийн чуулган-2022" өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн.

“Монголын эдийн засгийн чуулган” 2010 оноос хойш зохион байгуулагдаж байна.

Тодруулбал, 2010 онд “Монгол Улсын төсвийн шинэтгэл, уул уурхайн салбарын хөгжил, байгаль орчин-ногоон эдийн засаг”,

2012 онд “Хөгжилд хамтдаа”,

2013 онд “Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол брэнд болох нь”,

2015 онд “Итгэлцэл”,

2016 онд “Сургамж, сорилт, шийдэл”,

2018 онд “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байсан бол “Монголын эдийн засгийн чуулган-2022” “Шинэ сэргэлт” уриан дор зохион байгуулагдаж байна.

Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ын Нэгдсэн хуралдааны нээлтийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ танилцуулсан.

Мөн Нэгдсэн хуралдааны нээлтийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг төлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар уламжиллаа.

Түүнчлэн “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ын Нэгдсэн хуралдааны хүндэт илтгэгч,  Дэлхийн банкны Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстивао Хүндэт зочны илтгэлийг танилцууллаа.

Яг одоо “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ын Нэгдсэн хуралдаан “Шинэ сэргэлтийн бодлого - Эдийн засагт үүсч буй сорилт, боломж” сэдвээр Төрийн ордонд үргэлжилж байна.

"Монголын эдийн засгийн чуулган-2022" болон дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, нийгэм эдийн засагт сорилт болж байгаа асуудлыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз олон талын байр суурьтайгаар Төрийн ордноос эфирээрээ болон цахим хуудсуудаараа шууд дамжуулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Монголын эдийн засгийн чуулган-2022" үргэлжилж байна  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй