
Монголын эдийн засгийн чуулган "Шинэ сэргэлт" уриан дор хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.
Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд эхэлсэн.
“Монголын эдийн засгийн чуулган”-ы хоёр дахь өдрийг Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн.
"Монголын эдийн засгийн чуулга-2022"-ын Нэгдсэн хуралдааны хоёрдугаар өдрийн "Хөрөнгө оруулалтын орчин, тогтолцооны шинэтгэл" үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан танилцууллаа.
Яг одоо "Хөрөнгө оруулалтын орчин" сэдэвт нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд дараах илтгэгч оролцож байна.
.
“Монголын эдийн засгийн чуулган: "Шинэ сэргэлт" хоёр дахь өдрөө болж байна | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.