
Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд эхэлсэн.
“Монголын эдийн засгийн чуулган”-ы хоёр дахь өдрийг Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн.
"Монголын эдийн засгийн чуулга-2022"-ын Нэгдсэн хуралдааны хоёрдугаар өдрийн "Хөрөнгө оруулалтын орчин, тогтолцооны шинэтгэл" үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан танилцууллаа.
Дараагаар нь Хөрөнгө оруулалтын орчин" нэгдсэн хуралдаан болсон бол яг одоо “Уул уурхай: Олборлолтоос боловсруулалт руу”, Хот хөдөөгийн сэргэлт”, “Төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт салбар хуралдаанууд үргэлжилж байна.
"Монголын эдийн засгийн чуулган-2022" болон дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, нийгэм эдийн засагт сорилт болж байгаа асуудлыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз олон талын байр суурьтайгаар Төрийн ордноос эфирээрээ болон цахим хуудсуудаараа шууд дамжуулж байгаа билээ.
“Монголын эдийн засгийн чуулган: Салбар хуралдаанууд үргэлжилж байна | ||
Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.