
- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
14:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар "Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022" уулзалт зохион байгуулна.
“Үндэсний мэдээллийн төв”
11:30 цагт: Компаниудын хууль бус тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар “Эм Эм Ар Ай” ХХК-иас мэдээлэл хийнэ.
МУИС-ИЙН НОМЫН САН
11:30 цагт: МУИС-ийн Номын санд IWFCI Mongolia байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурна.
ШУТИС
14:00 цагт: ШУТИС-ийн хичээлийн 8-р байр, 12 давхрын хурлын танхимд 1000 инженер хөтөлбөрийн хэрэгжилт, шинэчлэлтийн явцын талаарх хэлэлцүүлэг болно.
ӨНӨӨДӨР: "Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022" уулзалт болно | ||
Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.