
Энэ сарын 09-10-нд буюу
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 9 нийт 14 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь хохирсон байна.
Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн бол автомашин мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж 2 хүн гэмтжээ. Харин орон нутагт автомашин мөргөлдсөн 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн бол явган зорчигч мөргөсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 1 хүн нас баржээ. Үүнээс гадна орон нутагт автомашин онхолдсон 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 194, орон нутагт 50 нийт 244 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн өнөөдрөөс хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа.
Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Түүнчлэн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг нь хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
ТЦА: Өнөөдрөөс хичээл сургууль эхэлж байгаа тул хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай | ||
Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.