
Экологийн цагдаагийн албанаас усны сан бүхий газрыг бохирдлоос хамгаалах, хог хаягдал хаясан иргэн, аж ахуйн нэгжийг олж тогтоон хуульд заасан хариуцлага хүлээлгэх, нөхцөл байдлыг тодорхойлон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор
Арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүд барилгын тоосго, бетоны хог хаягдлыг их хэмжээгээр хаяж, хогийн цэг үүсгэсэн зөрчлийн шинжтэй хууль бус үйлдлийн улмаас бохирдсон усны сан бүхий газруудыг цэвэрлүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулан, 1 байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналыг харьяа прокурорын байгууллагад хүргүүлэн ажиллаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Усны сан бүхий газар хог хаягдал хаясан иргэн, ААН-д хариуцлага хүлээлгэнэ | ||
Үзсэн: 489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.