Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монголын залуучуудын холбооны өмч хөрөнгийн талаар мэдээлэл хийнэ

2022-04-14 07:31:27

- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Нээлттэй нийгэм” форум

09:00 цагт: 2014 оноос идэвхтэй ажиллаж буй нам бус, ашгийн бус “Бодлогод залуусын хяналт” ТББ Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн үйл явцад идэвхтэй оролцож, тус хуулийн төслийн талаар хуульч, судлаач, иргэний нийгэм, улс төрийн нам зэрэг оролцогч талуудын байр суурийг нэгтэн санал, зөвлөмж боловсруулах “Бодлогын нам” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Корпорейт энд конвейшн центр

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатайгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган чуулна. Чуулганаар үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч, агрономч, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгч, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчид нэгэн дээвэр дор цуглаж, салбарын бодлого шийдэл, тулгамдсан асуудал, төрөөс тариалангийн салбарт үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэг зэрэг олон асуудлаар зөвлөлдөнө.

Самбалхүндэв хүндэтгэлийн цэцэрлэгт хҮрээлэн

09:40 цагт: Самбалхүндэв буюу 70 давхарын оршуулгын газрыг хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн болгох зорилгоор тус газарт оршоосон дээдэс лам нар тэргүүтэй насан өөд бологсодын шарилыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан МБШТ Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд болон нийслэл хотын хүрээ хийдүүдийн лам нар Лхогтой гүнриг, Лүйжин ерөөл хурах хурал номын үйл ажиллагаа болно. Утас: 72100101

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг болно.

11:30 цагт: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монголын ипотекийн корпораци” буюу МИК-ийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, “Голомт” банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг нар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”

11:30 цагт: Монголын залуучуудын холбооноос Монголын залуучуудын холбооны өмч хөрөнгийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Иргэн Б.Ганхуяг хэвлэлийн хурал зохион байгуулна.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Монголын залуучуудын холбооны өмч хөрөнгийн талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй