Шууд Chart

Хурдан морины уралдах зайг оновчтой тодорхойлох генетикийн судалгаа

2022-04-14 14:24:28

Хурдан морины булчингийн хөгжилтөөр тухайн морины уралдах зайг оновчтой тодорхойлж болно. Миостатин нь булчингийн өсөлт, хөгжилийг зохицуулдаг уураг юм.

Та ДНХ- ээг G,A,T,C үсгүүдээс бүтдэг гэж болно.

Эдгээр үсгүүдийн өөр өөр хослол нь морины генетикийн өвөрмөц кодыг илэрхийлдэг.

Миостатин генийн хувьд булчингийн хөгжилт, булчингийн ширхэгний төрлийг зохицуулдаг уургийг кодлодог, энэ генийн өөрчлөлтүүднь тухайн адууны уралдах тохиромжтой төрлийг тодорхойлдог.

С- аллелийг агуулсан хромосомууд нь хурдлах чадварт нөлөөлдөг хурдны ген юм.

Энэ ген нь араг ясны булчингуудыг эрт хөгжүүлж, богино зайд өндөр хурдлах чадварт нөлөөлдөг болохыг тогтоожээ.

С:С- генийн хувилбар нь ойрын зайн хурдан морь.

Хоёр настай адууны булчингийн масс илүү хөгжсөн байвал ойрын зайн уралдаанд гарамгай сайн байх болно.

Т:Т- хувилбартай морь миостатин- ийг дарангуйлдаг учир уураг ихээр ялгаруулж, туранхай булчин багатай байдаг тул холын зайн тэсвэр тэвчээрийн уралдаанд илүү тохиромжтой.

Энэ адууны өсөлт удаан хугацаа шаардлагатай.

Хэрэв та морио Т:Т гэж мэддэг бол хоёр настайд нь уралдааныг нь багасгаж, амжилт гаргах нас бие гүйцсэн үед нь уралдаанд оролцуулбал тохиромжтой.

С:Т- энэ хувилбарын адуу тэсвэр тэвчээрийг хослуулсан. Хамгийн уяан хатан чанартай бөгөөд богино болон дундын зайд амжилт үзүүлэх боломжтой.

Мөн адууны хувирал нь удамшлын хувьд эцэг эх хоёрынхоо аль альнаас нь удамшдаг тул үржүүлэгч нь азарга гүү хоёрыг тохируулах шаардлагатай болно.

Хэрэв танд С:Т гүү байгаа бол түүнээс хурд авахынтулд С:С азарганд тохируулах нь түрүү магнайд давхих адуу төрөх магадлал хамгийн өндөр байх болно.

С:С адууг уралдаанд бэлтгэхдээ ийм засал урд нь хийж байсан эсвэл тийм байх ёстой гэхээсээ өмнө тэднийг удирдах ёстой.

С:С, С:Т адуунууд бие бялдарын хувьд илүү өсөлттэй. Эдгээр адууны 2 настай хурдан морины уралдааны амжилтыг Т:Т морьдтой харьцуулахад илүү өндөр байдаг нь нотлогдсон.

Англи адууны холын зайн уралдаан нь өндөр удамшлын шинж чанар шаарддаг. /Монгол адуунд ч адил/

Монгол адууны ДНХ- г шалгахад тэднээс С- төрлийн генийн өндөр давтамжтай болохыг тогтоосон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хурдан морины уралдах зайг оновчтой тодорхойлох генетикийн судалгаа  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй