Шууд Chart

ЦЕГ: Архидан согтуурсан үедээ бусдын биед гэмтэл учруулах, амь насыг нь хохироох үйлдэл гарч байна

2022-04-19 10:11:14

Урьд шөнө хүний амь нас хохироосон хоёр гэмт хэрэг орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт 47 настай эмэгтэй Д гэрийнхээ гадаа хоолой хэсэгтээ зүсүүлсэн шархтай нас барсан байна” гэх дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч амийг нь хохироож, хэргийн газраас зугтаж, айлын эзэнгүй байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилжээ. Уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг энэ сарын 18-ны 03:44 цагт авч тус аймгийн цагдаагийн газраас шалган 36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч хайчаар дүрж, амь насыг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлжээ. Энэ хэрэгтэй мөн

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ЦЕГ: Архидан согтуурсан үедээ бусдын биед гэмтэл учруулах, амь насыг нь хохироох үйлдэл гарч байна  
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй