Шууд Chart

Иргэдэд 06:30-07:30 цагийн хооронд 283 спорт заал үнэ төлбөргүй үйлчилнэ

2022-04-19 11:34:35

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян өчигдөр 44 дэх өдрөө болсон. Уг аян эхэлсэн өдрөөс өчигдрийг хүртэл нийт 536401 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагджээ.

Өчигдөр л гэхэд 23075 иргэн 283 спорт заал, 46 финтесс, 84 гадаа талбай, 46 клуб, 205 чийрэгжүүлэх танхим, Соёлын 60 төв, найман усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн бөгөөд Хөвсгөл аймгийн иргэд энэ өдөр хамгийн идэвхтэй байжээ. Тус аймгийн 3216 иргэн өчигдөр “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд хамрагдсан байна.

Сонирхуулахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Иргэдэд 06:30-07:30 цагийн хооронд 283 спорт заал үнэ төлбөргүй үйлчилнэ  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй