Шууд Chart

НҮБ-ын тэргүүн Украинд 4 өдөр гал зогсоохыг уриаллаа

2022-04-20 13:07:28

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш Үнэн алдартны шашинтнуудын Улаан өндөгний баярыг тохиолдуулан Украинд дөрвөн өдөр хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоохыг уриаллаа. Тэрбээр өчигдөр Нью-Йорк дах НҮБ-ын төв байрны гадаа байдаг хүчирхийллийг эсрэг утга бэлгэдэл бүхий “Зангидсан буу”  хөшөөний дэргэд үг хэлэхдээ ийм уриалга дэвшүүлжээ.

Ингэж гал зогсоосноор энгийн иргэд хямрал мөргөлдөөний бүсээс аюулгүй гарах, Мариуполь болон бусад хүнд нөхцөлд байгаа хотуудад нэн шаардлагатай байгаа хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжийг байгууллагад нь олгоно гэж Гутерреш мэдэгджээ.

Тэрбээр аюул эрсдэлийн бүсэд байгаа маш олон иргэдийг аюулгүйн гарцаар хангаж, гал зогсоох уриалгаа оросууд болон украинчуудын аль алинд уриалсан байна. НҮБ-ын тэргүүн, “Улаан өндөгний баярын утга зорилгыг итгэн хүндэтгэж, цус урсгалт, сүйрэл гамшиг учруулсан үйл ажиллагаагаа зогсоон, хүмүүсийн амь насыг аврахыг” талуудад уриалжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын тэргүүн Украинд 4 өдөр гал зогсоохыг уриаллаа   
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй