Шууд Chart

Монголын таван бөх өнөөдөр алт, хүрэл медалийн төлөө барилдана

2022-04-23 16:39:25

Монгол Улсаас өнөөдөр барилдсан таван бөх тавуулаа медалийн төлөө барилдана. Тодруулбал, 97 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин Ө.Батзул финалд “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Дохагийн Азийн аварга Ираны Мохаммадхоссейн Мохамаддиантай хүч үзэх юм.

Түүнчлэн 57 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар Японы Рикүто Арайтай, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогбадрах Японы Кайки Ямагүчитай, 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Тэмүүлэн Энэтхэгийн Навеентэй, 79 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Э.Бямбадорж Японы Юдай Такахашитай хүрэл медалийн төлөө барилдана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын таван бөх өнөөдөр алт, хүрэл медалийн төлөө барилдана  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй