Шууд Chart

Б.Буджаргал АНУ-ын Нью-Йорк хотод болсон зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ

2022-04-26 12:23:25

Тэрбээр тус тэмцээнд зургаан өдөрт 808 км зам туулж аваргалсан байна.

Сонирхуулахад, Хэт холын зайн гүйлтийн спорт хэн хүний зориглох зүйл биш бөгөөд энэ спортын тамирчдыг Б.Буджаргал ранкаараа дэлхийд тэргүүлсээр байгаа юм.

Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Олон хоног урт зам туулаад барианд орох мөчид танд юу бодогддог вэ” гэсэн асуултад “Бусад тамирчнаас түрүүлээд барианд орохдоо би аварга болчихлоо гээд нээх их баярлаад байдаггүй. Хийх ёстой ажлаа хийсэн юм шиг л мэдрэмж төрдөг. Учир нь бусад спортын ялалт, ялагдал торгон агшинд шийдэгддэг. Харин хэт холын зайн гүйлтэд би яг ард яваа хүнээсээ хол тасархай буюу 42-100 км зайд тасарч түрүүлдэг. Тиймээс түрүүлсэн, аварга болсноо барианд орохоосоо өмнө нь мэдчихдэг” хэмээн хариулж байв. Мөн “Намайг хэт холын зайн гүйлтийн тэмцээнд гүйж байх үед Буджаргал гэдэггүй “Mongolia, Чингис хаан, Asia” гэж л дууддаг, дэмждэг. Мөн хэт холын зайн гүйлтийн тэмцээн Монгол Улсаа гадаадад сурталчлах их том гарц гэж бодогддог. Яагаад гэхээр АНУ-д зохион байгуулагдсан тэмцээнүүдэд түрүүлэхэд "The Wall Street Journal", "The New York Times"-д нийтлэл бичвэр гарч байсан л даа. Тухайлбал, Аризонад түрүүлэхэд “Аризонагийн хөндийг Чингисийн баатар байлдан дагууллаа” гэж гарчиглаад бичиж байх жишээтэй. АНУ-д болсон тэмцээнд оролцоод гүйж байхад Нью-Йоркийн их сургуулийн профессор өөрийн орны тамирчнаасаа илүү намайг дэмжээд “Чиний судсаар Чингисийн цус урсаж байгаа. Чингис хаан бол энэ хорвоогийн хамгийн баатарлаг эр хүн. Тиймээс чи заавал түрүүлэх, аварга болох ёстой” гэж хэлж байсан” гэсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Буджаргал АНУ-ын Нью-Йорк хотод болсон зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй