
Гольфийн улирлын нээлт өнөөдөр “Балдорж кап – 2022” тэмцээн зохион байгуулагдсанаар эхэллээ. Тус тэмцээний хувьд 2008 оноос хойш жил бүрийн хамгийн эхний гольфийн тэмцээн болж “UB resort” гольфийн талбайд зохиогдож ирсэн уламжлалтай.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Монголын анхны гольфчдын нэг Ц.Балдорж агсны нэрэмжит энэ тэмцээнийг “Балдорж” сан, “Заан тэрэлж” гольф клубээс 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд арвин түүхтэй, гольф сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг билээ. Цар тахлын улмаас 2 жил өнжөөд байсан энэ тэмцээн хамгийн сүүлд 2019 оны 04 сарын 26-нд зохиогдож 44 тамирчин оролцсоноор Ч.Гантөмөр 82 оноогоор түрүүлж байжээ.
Ийн Монгол, Солонгосын эрэгтэй 77, эмэгтэй 17 гольфчин нийт 94 тамирчин strokeplay форматаар өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
Эрэгтэйчүүдийн медалист:
I байр Г.Мөнгөншагай (78 оноо)
II байр Ж.Маргад (80 оноо)
III байр Ч.Бат-Амгалан (80 оноо)
(II болон III байр оноо тэнцсэнээр play off тоглолт гарлаа.)
Эмэгтэйчүүдийн медалист:
I байр Kwon Myung Ja (81 оноо)
II байр Х.Тэлмэн (91 оноо)
Эрэгтэйчүүдийн хандикеп ангилалд:
I байр Г.Оргил (-5)
II байр Kim Heon Deog (-4)
III байр Б.Эрхэмбаяр (-2)
Эмэгтэйчүүдийн хандикеп ангилалд:
I байр Э.Мишээл (-14)
II байр Э.Будбилэг (-11)
Longest drive:
Я.Баярхүү 310 метр
Nearest to pin:
Б.Мөнхбаатар 90 см амжилтыг тус тус үзүүлсэн байна.
Чингис хаан сс гольфийн талбайн хувьд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрладаг 18 нүх бүхий par 72 талбай юм.
Гольфийн улирлын нээлт “Балдорж кап – 2022” тэмцээнээр эхэллээ | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.