
Энэ үеэр иргэн Г-ын гэр бүлтэй холбоотой цахим орчинд өрнөөд буй асуудлаар тайлбар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, "2021 оны аравдугаар сард иргэн Г-ээс УБЕГ-т “2016 онд бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэл хүчингүй болгуулъя. Би өөрийн биеэр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй. Энэ гэрлэлт хууль бус” гэх гомдол мэдээлэл ирүүлсэн. Энэ дагуу холбогдох хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбоотойгоор нөгөө талын иргэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан, шүүхийн шатанд явж байгаа байх” гэв.
Мөн “Гэрлэлт хууль бус, зөрчилтэй тохиолдолд улсын ерөнхий байцаагч шалгаж дүгнэлт гаргасны дагуу гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгодог. Түүнээс гэрлэлтийн бүртгэлийг устгах гэдэг ойлголт байхгүй, хүчингүй л болгодог. Хүчингүй болголоо гээд тухайн хүмүүсийн мэдээлэл Мэдээллийн сангаас устгагдахгүй. Ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаарх тэмдэглэгээ хийгддэг” гэв.
УБЕГ: Гэрлэлтийн бүртгэлийг устгах боломжгүй | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.