
Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв хамтран
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Соёлын хяналтын хэлтэс тус тус шинээр байгуулагдсантай холбогдуулан тухайн байгууллагын албан хаагч нарт болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудад соёлын өвийг хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, соёлын өвийн тоон дүн мэдээг танилцуулах, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий тус сургалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир “Үндэсний аюулгүй байдал ба соёлын өвийн хамгаалал”, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн “Соёлын өвийг хамгаалах бодлого ба хууль, эрхзүй”, ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Ч.Цэцэгбаатар “Соёлын өвийг хамгаалах олон улсын гэрээ, хэлэлцээр”, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат нар “Соёлын өвийн бүртгэл, мэдээлэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ын Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэнгийн төлөөлөл соёлын өвийн төрөл зүйлийн танилцуулга, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, тоон дүнгийн танилцуулга, мэдээлэл хийв.
Сургалтад Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, улсын музейн төлөөлөл оролцож, 21 аймгийн цагдаагийн газрын албан хаагчид, мэргэжлийн хяналтын соёлын өвийн байцагч нар, орон нутгийн музейн сан хөмрөгч, бүртгэл, мэдээллийн санч нар, Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны төлөөлөл цахимаар хамрагдав гэж Соёлын яамнаас мэдээллээ.
“Соёлын өвийн хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.