Шууд Chart

Нөгөөдөр Шүүхийн тусгай архивын лавлагааг үнэ төлбөргүй олгоно

2022-04-29 17:05:47

Монголын Хуульчдын холбоо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бусад хуулийн байгууллагуудтай хамтран жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр "Хуульчийн про боно өдөр"  өдөрлөг хийдэг уламжлал тогтсон.

Энэ жилийн хувьд “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Та бидний үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч үйлчлэх юм.

Тус “Хуульчийн про боно” өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн тусгай архив, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд оролцож,  иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх гэж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нөгөөдөр Шүүхийн тусгай архивын лавлагааг үнэ төлбөргүй олгоно  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй