Шууд Chart

“Р3 радио” ойн цоорхойд дуучид, зочид, сонсогчидтойгоо “болзлоо”

2022-05-01 12:07:36

Хүрэл тогоотын аман дахь ойн цоорхойд дэлгэц, проектор засаж, моддын мөчирт гэрлэн чимэглэлүүд өлгөсөн байв. Мөн моддын хооронд дүүжин орнуудыг засчээ. Аяллын ширээнүүд дээр кофе, жүүс, цай болон амттан, зуушнууд өрөн тавьсан нь ойн гүнд нэн тансаг үнэртэнэ. Тэрхүү ойн цоорхойд цугласан хүмүүс аяллын сандал, дүүжин ор, чийгнээс хамгаалах гудаснууд дээр тухлан сууцгаасан байв.

Учир нь 14 жилийн өмнөх энэ өдөр анхны эфирээ цацаж эхэлсэн “Р3 радио”-гийн уран бүтээлчид ойгоо угтан үдэшлэг, амралт, чөлөөт цагт зориулсан үйлчилгээ үзүүлдэг "Lovers"-ийн хамт олонтой хамтран “Онгон дагшин байгальд радио сонсоцгооё” /“Radio into the wild”/ арга хэмжээг зохион байгуулсан нь энэ юм.

“Байгальдаа ойртож, байгаагаа хайрлах”-ыг олон нийтэд уриалсан “Онгон дагшин байгальд радио сонсоцгооё” арга хэмжээнд дуучин П.Төгөлдөр, Ц.Тэгшбаяр, А.Чинсанаа нар оролцож ойн гүн дуулсан бол “Р3 радио”-гийн “Миний өглөө” подкаст, “Сэтгэл засал”, “Ном ярьж өгье”, “Түүдгийн дэргэд”, “Учиртай гурав”, “Кино ярьж өгье” нэвтрүүлэг ойн гүнд “амьд” дуугаралттайгаар “өнгөт”-өөр цацагдсан юм. Түүнчлэн “Ном ярьж өгье”, “Түүдгийн дэргэд” нэвтрүүлгийн зочин “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Галсансүх, яруу найрагч Ц.Дэлгэрмаа нар радио сонсогчдод ойн гүнд шилмэл болон шинэ шүлгээсээ уншлаа.

Эрхэм уншигч танд “Р3 радио”-гийн ойн цоорхойд дуучид, зочид, сонсогчидтойгоо “болзсон” “Онгон дагшин байгальд радио сонсоцгооё” арга хэмжээний гэрэл зургуудыг хүргэж байна.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Р3 радио” ойн цоорхойд дуучид, зочид, сонсогчидтойгоо “болзлоо”  
Үзсэн: 1440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй