Шууд Chart

"Стамбул-2022” ДАШТ-д Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүд өрсөлдөнө

2022-05-02 13:35:25

Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөнө.

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын эмэгтэй боксчид цор ганц медаль хүртсэн  нь гавьяат тамирчин М.Нандинцэцэг билээ. Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв.

Ташрамд дуулгахад, Монголын баг тамирчид өдгөө Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Стамбул-2022” ДАШТ-д Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүд өрсөлдөнө  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй