
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгож, 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан өнөөдөр Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Түүнчлэн Глоб Интернэшнл төвөөс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг онцлон шагнадаг “Үнэний төлөө” шагнал гардуулав.
“Үнэний төлөө” шагналыг сэтгүүлч С.Будрагчаа хүртлээ | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.