Шууд Chart

МҮОНРТ “Үндэсний бичигтэн монголчууд” аяныг эхлүүллээ

2022-05-04 12:52:38

Монгол Улсын Засгийн газар 2020 оны гуравдугаар сард ээлжит хуралдаанаараа “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэлэлцэн баталсан. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад орших юм.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс 2025 оноос монголчууд хос бичигтэн болохтой холбогдуулан Мөн “Үндэсний бичигтэн монголчууд” гэгээн давлагаанд UBS телевиз, “Өдрийн сонин”-ыг нэгдэхийг уриалсан. Түүнчлэн “Үндэсний бичигтэн монголчууд” давлагаанд Улсын драмын эрдмийн театр нэгдэж, Дуурь, бүжгийн эрдмийн театрыг, Монгол Улсын үндэсний номын сан нэгдэж, Монголын үндэсний музей, Ховд аймгийн нийтийн номын сан, Сүхбаатар аймгийн нийтийн номын санг, “Талх чихэр” компани нэгдэж “Голомт” банкийг нэгдэхийг уриаллаа.

Монгол соёлын үнэт өв үндэсний монгол бичгээ хэрэглээ болгоё.


Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ “Үндэсний бичигтэн монголчууд” аяныг эхлүүллээ  
Үзсэн: 1936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй