Шууд Chart

Бусдыг дээрэмдсэн болон гар утас хулгайлсан хэргийг илрүүлжээ

2022-05-04 13:42:26

Тодруулбал, Өнгөрсөн 4 дүгээр сарын 4-ний өдрийн 00:40 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай, эмэгтэй “Х” гар утсаа дээрэмдүүлсэн хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй “С” үйлдсэнийг, мөн өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй “О” гэгчийг согтуугаар явж байхад гар утас, хүзүүний монетон гинжийг дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суудаг 22 настай, эрэгтэй “Т” гэгч үйлдсэн байсныг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй “Э” халааснаасаа “I phone-11” гар утсаа алдсан хэргийг 22 настай, эрэгтэй “Т” үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх хэргүүдтэй холбогдуулан бага насны хүүхдийг шөнө, оройн цагаар ганцааранг нь гадуур явуулахгүй байх, иргэдийг архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бусдыг дээрэмдсэн болон гар утас хулгайлсан хэргийг илрүүлжээ  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй