
Өнгөрсөн 4 дүгээр сарын 28-нд “Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох зөвшөөрлийг хууль зөрчин үгсэн хуйвалдаж олгосонд нутгийн иргэд бухимдалтай байна” гэх утгатай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тухайн мэдээллийг нийтлэгдсэн даруйд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан. Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт байрлах Хясаа уулын ойр хавьд одоогоор хууль бусаар газрын хэвлийд халдаж олборлолт болон хайгуулын ажил хийгдээгүй байна” хэмээн мэдээллээ.
ЦЕГ: Хясаа уулын ойр хавьд хууль бусаар газрын хэвлийд халдаагүй, олборлолт хайгуул хийгдээгүй | ||
Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.