Шууд Chart

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Ulaanbaatar super quest” тэмцээн өнөөдөр эхэлнэ

2022-05-06 09:13:30

Тус тэмцээний эхний хоёр байрт шалгарсан баг Манилаг зорих эрх мөн мөнгөн шагналын эзэн болох юм. “Ulaanbaatar super quest” тэмцээнд Филиппин улсын “Манила”, “Себу”, Японы “Иокохама” баг ирж оролцох бол Монгол Улсаас “Амгалан”, “Зайсан”, “Завхан”, “Улаанбаатар”, “Сансар” баг өрсөлдөхөөр болжээ.

Түүнчлэн “Ulaanbaatar super quest” тэмцээний талбайн тайлбарлагчаар сагсан бөмбөгийн 3х3 төрлийн MC, комедиан У.Содхүү ажиллах юм байна.

Ташрамд дуулгахад, Өнөөдөр 16:00 цагт “Улаанбаатар палас”-ын “Рояал 3х3” танхимд эхлэх  “Ulaanbaatar super quest” тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Ulaanbaatar super quest” тэмцээн өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй