
ОХУ-ын жүдо бөхийн холбооноос энэ сарын 12-нд Санкт-Петербург хотод эмэгтэйчүүдийн “Петербургский вызов” мэргэжлийн супер тэмцээн зохион байгуулах нь ээ.
Олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа ОХУ-ын жүдочдод байнгын бэлтгэл, амьдралын орлоготой байлгахын тулд шагналын сан өндөр тэмцээнийг зохион байгуулж байгаа нь энэ аж.
“Петербургский вызов” тэмцээнд Оросын шилдэг 90 эмэгтэй жүдоч оролцох бөгөөд аваргууд 100, мөнгөн медальт 50, хүрэл медальт 25 мянган рублийн шагналтай гэнэ.
Эдгээр 90 тамирчныг шигшээ багийн дасгалжуулагч нарын зөвлөл нь сонгожээ. Дурдвал, “Токио-2020” олимпын медальт Мадина Таймазова (70 кг), Европын аварга Ирина Долгова (48 кг), Дарья Курбонмамадова (57 кг) болон Екатерина Валькова, Алеся Кузнецова, Анастасия Конкина, Антонина Шмелева, Ирэна Хубулова, Камила Бадурова, Анна Гущина, Анжела Гаспарян нар барилдах юм байна.
ОХУ-ын жүдо бөхийн холбоо мэргэжлийн супер тэмцээн зохион байгуулах нь ээ | ||
Үзсэн: 243 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055