
Сургалтад МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч О.Одбаяр нар оролцсон бөгөөд 40 гаруй спорт холбооны төлөөлөл оролцов.
Сургалтын эхэнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр “Орчин цагт спортын байгууллагыг удирдах нь” сэдвээр танилцуулга яриа хийв.
Мөн Хувь хүний хөгжлийн институтийн лектор, боловсрол судлаач М.Эрдэнэчимэг Бүтээмж нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хоёр цагийн сургалт хийв. Сургалт маш өгөөжтэй, сонирхолтой байсныг оролцогчид онцолж байлаа.
Сургалтын үеэр “Ханжоу-2022” Азийн наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг спорт холбоодод өгөв.
“Ханжоу-2022” Азийн наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг спорт холбоодод өгөв | ||
Үзсэн: 438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.