Шууд Chart

Өмнөговь аймагт өчигдөр “Мод тарих өдөрлөг” боллоо

2022-05-09 12:25:37

Өмнөговь аймагт 5 дугаар сарын 8-ны өдрийг орон нутаг даяараа “Мод тарих өдөрлөг” болгон зарлаж, Түүнчлэн энэ өдөрлөгт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хамрагдсан байна.

Тус ангийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлт хийх, Зэвсэгт хүчний анги байгууллагын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сэргээн сайжруулах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх, ойн зурвас байгуулах, бие бүрэлдэхүүнийг экологийн эрүүл орчинд ажиллах, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд ангийн байнгын байрлалыг үе шаттайгаар ногоон хотхон болгох болон шинэ төмөр зам дагуух ойжуулах ажилд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцох аж.

Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 8-ны өдрийг “Үндэсний хүмүүнлэгийн өдөр” болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймгийн Улаан Загалмайн хорооноос зохион байгуулсан өдөрлөгт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид мөн оролцжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өмнөговь аймагт өчигдөр “Мод тарих өдөрлөг” боллоо  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй