
Монголын бүх ард түмний спортын 15 дугаар наадмын хөлбөмбөгийн төрөл гурван бүсэд нэгэн зэрэг эхэллээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог уг наадмын хөлбөмбөгийн төрөл нийт дөрвөн бүсээр зохион байгуулагдана.
Тодруулбал, Улаанбаатар-МХБХ-ны бэлтгэлийн төв, Төвийн бүс-МХБХ-ны бэлтгэлийн төв, Зүүн бүс-Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Хангайн бүс-Хөвсгөл аймгийн Мөрөн.
Төвийн бүс энэ сарын 9-11-ны хооронд бөгөөд үүнд Төв, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь аймгийн баг багтаж байна. харин Зүүн бүст Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн баг өрсөлдөнө.
Хангайн бүс гурван өдөр үргэлжлэх агаад Орхон, Хөвсгөл, Баянхонгор аймгийн багийн хооронд зохион байгуулагдана.
Монголын бүх ард түмний спортын 15 дугаар наадмын хөлбөмбөгийн төрөл эхэллээ | ||
Үзсэн: 1475 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.