Шууд Chart

“UB CUP-2022” тэмцээн эхэллээ

2022-05-10 09:42:53

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд Улаанбаатар хотын аварга шалгаруулах “UB Cup 2022” тэмцээн МХБХ-ны шинэ Яармагийн талбайд эхэллээ.

Тэмцээний техникийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж Улаанбаатар хотын есөн дүүргийн баг хоёр хэсэгт хуваагдаж холимог системээр явагдана.

Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн шигшээ багууд оролцож байгаа бөгөөд аваргын цомыг хүртсэн дүүрэг нь ирэх наймдугаар сард баруун бүсийн Увс аймгийн Улаангомд болох 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд түрүүлсэн аймгийн шигшээ багтай “Үндэсний цом”-ын төлөөх цорын ганц тоглолт хийх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“UB CUP-2022” тэмцээн эхэллээ  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй