Шууд Chart

“Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа

2022-05-10 12:15:12

"Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”, “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб” хамтран Эрхэм уншигч танд тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Зорилго: Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, олон нийтийн санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагыг таниулах, шинэ бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж, гарцыг олон нийт, шийдвэр гаргагчдад таниулах, шинэлэг санаа гарцыг дэвшүүлэхэд оршино.

Бүтээл хүлээн авах хугацаа:

2022.05.10-2022.05.31

Сэдвийн хүрээ:

  • Арилжааны банкуудын IPO
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн компани болгох боломж
  • Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын сангийн хөгжил
  • Биржийн бус зах зээлийн хөрөнгийн зах зээл дэх оролцоо
  • Тэтгэврийн санг хуримтлалын тогтолцоонд шилжүүлснээр хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө
  • “Монголын хөрөнгийн бирж”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын үнэт цаасны клирингийн төв”-ийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх арга зам
  • Хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах шийдэл
  • Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал буюу үүргийн хэрэгжилт

Уралдаанд оролцох сэтгүүлчдийн бүтээлд тавих шаардлага:

  • Сэтгүүлчийн мэргэжлийн шаардлага шалгуур, ёс зүйн хэм хэмжээг баримталсан байна.
  • Бүтээл нь баримт судалгаанд тулгуурласан, тэнцвэртэй, сэтгүүлзүйн бүтээлийн шаардлага хангасан, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрэхүйц, мэдээллийн эх сурвалжаа ил тод дурдсан, шинэ санаа дэвшүүлсэн, асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлсэн байвал зохино.
  • Сонин, сайт, сэтгүүлийн бүтээл нь дүн шинжилгээ хийсэн нийтлэл байна.
  • Телевиз, радиогийн нэвтрүүлэг, видео контент нь 10-аас доошгүй минут үргэлжлэх дүн шинжилгээ хийсэн нэвтрүүлэг байна.
  • Уралдаанд оролцож буй сэтгүүлч нь бүтээлээ өөрийн ажиллаж буй хэвлэл мэдээллийн талбараар дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.
  • Сэтгүүлч, нэвтрүүлгийн багийнхан уралдаанд зөвхөн нэг нийтлэл, нэвтрүүлэг ирүүлнэ.
  • Сонин, сэтгүүлд хэвлэгдсэн бол хуулбар, веб сайтад нийтлэгдсэн бол линкийг хавсаргана. Телевиз, радиогийн нэвтрүүлгийн хуулбар, видео контентийн линкийг ирүүлнэ. 

Бүтээлд олгох шагнал:

Сонин, сэтгүүл, вэбсайт

  • Тэргүүн байр: Өргөмжлөл, 2,000,000 төгрөг, дурсгалын зүйл
  • Дэд байр: Өргөмжлөл, 1,200,000 төгрөг, дурсгалын зүйл
  • Гутгаар байр: Өргөмжлөл, 800,000 төгрөг, дурсгалын зүйл

Телевиз, радио, видео контент

  • Тэргүүн байр: Өргөмжлөл, 2,000,000 төгрөг, дурсгалын зүйл
  • Дэд байр: Өргөмжлөл, 1,200,000 төгрөг, дурсгалын зүйл
  • Гутгаар байр: Өргөмжлөл, 800,000 төгрөг, дурсгалын зүйл

Оролцогч бүтээлээ “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны deputy@masd.mn цахим хуудас болон 7012-3339, 8861-6909 утсанд холбогдож биечлэн ирүүлэх бөгөөд овог нэр, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй