
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй хамрагдаж, олимпын танхимаа шинэчлэн тохижуулж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж буй.
Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургуулийн хамт олон аяны хүрээнд
Нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, “Сараево” олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа, “Токио-2020” олимпын хүрэл медальт тамирчин Б.Болортуяа нар оролцов.Энэ үеэр 121 дүгээр сургуулийн захирал Б.Дуламсүрэн “Бид олимпизмын мэдээллийг сурагчдадаа өгөх, багш нараа чадавхжуулах, сурагчдаа спортоор хичээллэх боломжоор хангах зорилгоор олимпын танхимаа байгуулсан” хэмээн ярив.
Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн олимпын танхим хариуцсан багш, арга зүйчид оролцсон бөгөөд энэ үеэр МҮОХ-ноос олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх тухай сургалт явууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургууль 2012 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 640 сурагч, 76 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургууль олимпын танхимтай боллоо | ||
Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.