
Жил бүрийн 5 дугаар сарын 14-ний өдөр тохиодог “Ерөнхий цэргийн өдөр”-ийг угтан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас залуу офицер, ахлагч нарыг мэргэжлээрээ бахархаж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхэд нь чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна.
Үүний нэг нь “Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн нэрэмжит тактикийн олимпиад-2022” уралдаан юм. Найм дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү уралдаанд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн рот, батарейн захирагч болон түүнтэй дүйцэх албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд Хуурай замын цэргийн командлал, ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн тэнхим, “Ерөнхий цэрэг ассоциац” төрийн бус байгууллага, ЦИС-ийн 1972 оны төгсөгчид хамтран зохион байгуулж байгаа юм.
Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болж, ХЗЦК-ын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, хурандаа Т.Тогмиддүүмий, ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн дарга, дэд хурандаа П.Отгонтулга, “Ерөнхий цэрэг ассоциац” ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа Л.Ганбаатар болон ЦИС-ийн 1972 оны анхны дээд мэргэжилтэй Ерөнхий цэргийн офицеруудын төлөөлөл бэлтгэл хурандаа Ш.Мөнхсайхан, Ү.Зөвлхам, Ц.Пүрэвдорж нарын зочид оролцон, уралдаанд оролцогчдод мэргэжлээрээ бахархаж, мэдлэг, ур чадвараараа тэргүүлж, хариуцлага, ёс зүйтэй байдлаараа бусдаасаа илүүрхэж явахыг захилаа.
Уламжлалт болсон тактикийн олимпиад нь сүүлийн хоёр жил “Ковид-19” цар тахлын улмаас тасалдаж, ерөнхий цэргийнхэнд хүлээлт үүсгэсэн байсан талаар зохион байгуулагчид онцолж байв. Олимпиад онол, дадлагаар зохион байгуулагдах ба дүн нь маргааш буюу 5 дугаар сарын 11-ний өдөр гарна.
Ташрамд дурдахад,
Ерөнхий цэргийнхний мэргэжил, ур чадварыг шалгасан тактикийн олимпиад эхэллээ | ||
Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.